Single Ram = Single хүн
Single RAM ба Dual Channel-ийн ач холбогдол
Компьютер угсрах үед хэрэглэгчид ганц RAM (single channel) ашиглах тохиолдол түгээмэл байдаг. Гэвч системийн гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд хос RAM (dual channel) ашиглах нь илүү үр ашигтай шийдэл юм. Single RAM ашиглах үед санах ойн өгөгдөл дамжуулах суваг нэг тул мэдээлэл боловсруулах хурд харьцангуй хязгаарлагдмал байдаг. Харин хоёр RAM-ийг зэрэг ашигласнаар (dual channel) өгөгдөл дамжуулах сувгийн тоо нэмэгдэж, систем илүү их мэдээллийг нэгэн зэрэг боловсруулах боломжтой болдог. Үүнийг ойлгоход нэгэн энгийн зүйрлэл ашиглаж болно. Ганцаараа ажиллахтай харьцуулахад хосоороо ажиллах үед ажлыг хувааж, илүү хурдан бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх боломж бүрддэг. Үүнтэй төстэй байдлаар, мэдээллийг нэг сувгаар дамжуулахын оронд хоёр сувгаар зэрэг дамжуулах нь гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулдаг.
Нарутогийн сүүдэр хувилах /kage bunshin/ л юм. Хувилбаруудаа ашиглаад гэртээ анимэ үзээд дээшээ хараад хэвтэж байхдаа, Борутогийн эцэг эхийн хуралд сууж байна гээд бодоод үзэхээр гайхалтай байгаа биз.
💡 Dual Channel-ийн давуу талууд:
- Мэдээлэл дамжуулах зурвасын өргөн нэмэгдэж, онолын хувьд 2 дахин өсөх боломжтой.
- Тоглоом болон өндөр ачаалал шаардсан програмууд дээр гүйцэтгэл ойролцоогоор 10–20%-иар сайжирна
- Ижил багтаамж, ижил хурд (MHz), ижил latency (CL)-тэй RAM ашиглах нь хамгийн тохиромжтой