02/25/2026
Нийтлэл
Single Ram = Single хүн
Нэг 16GB RAM-наас илүүтэйгээр 8GB-аар хоёр RAM-тай байсан нь гүйцэтгэлийн хувьд илүү.
Single Ram = Single хүн
PC босгохдоо хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаануудаас хүргэлээ
Хэрвээ системдээ single ram авч хийсэн, эсвэл хийх гэж байгаа бол — танд яагаад хос RAM хэрэгтэй вэ? гэдгийг тайлбарлая.
Багийн ажлын жишээ
Ганцаараа ажиллахаас илүүтэй багаараа, хосоороо аливаа ажлыг хуваагаад хийвэл олон өнцгөөс, илүү олон мэдээлэл цуглуулж, мөн илүү хурдан ч ажил хийгддэг.
Яахав багийн ажлаас зарим нөхөд хойш суудгийг эс тооцвол шүү дээ. 😄
Компьютер бол бүр дээрээс нь мэдлэг, ойлголтын зөрүү гарахгүй, хэн нэгэн нь залхуурч хойшоо суухгүй гэхээр бүр мэдэгдэхүйц тогтвортой нөлөөтэй.
Нарутогийн жишээ
Үүнд илүү дөхсөн жишээ гэвэл Нарутогийн сүүдэр хувилах буюу Kage Bunshin л юм байгаа юм.
Хувилбаруудаа ашиглаад гэртээ анимэ үзээд дээшээ хараад хэвтэж байхдаа, Борутогийн эцэг эхийн хуралд сууж байна гээд бодоод үзэхээр гайхалтай байгаа биз. 🍥